+976-11-70005401 info@dalaivanaudit.mn

Татварын зөвлөх үйлчилгээ

бидний үйлчилгээ

Эдийн засгийн өсөлт болон түүнд тулгарч буй бэрхшээлүүдээс шалтгаалж татварын орчин байнга өөрчлөгдөж байдаг. Манай татварын үйлчилгээний баг нь бизнесээ эхлүүлэх гэж буй байгууллагуудаас эхлээд хил дамнасан бараа борлуулалт, ажил үйлчилгээ, хөрөнгө оруулалт хийх эсвэл компанийхаа хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаалах гэж байгаа байгууллагад Монгол улсын татварын орчны талаарх мэдээллээр бүрэн хангана.

НИЙЦҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Бид аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн, гадаад ажилтнуудын татварын тайлан бэлтгэж өгнө. Мөн санхүүгийн тайлангийн аудитын үйлчилгээнд багтаан аудит хийгдэж байгаа байгууллагын татварын тайлангуудыг үнэн зөв бэлтгэсэн эсэхийг баталгаажуулна.

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Монгол улсад бизнес эрхлэх гэж байгаа болон бизнес эрхэлж байгаа гадаад, дотоодын байгууллага, хувь хүн, гадаад ажилтнуудад татварын хууль, хувь хэмжээ, ногдуулалт, тайлагналын талаар зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг. Мөн Монгол улсад бизнесээ тэлэх гэж буй хөрөнгө оруулагчдад татвараа төлөвлөхөд нь туслалцаа үзүүлдэг.

ОЛОН УЛСЫН ТАТВАРЫН ҮЙЛЧИЛГЭЭ

“Бэйкер Тилли”-гийн гишүүн байгууллагуудын хүрээнд зарим улс орнуудын татварын талаархи мэдээллээр үйлчлүүлэгчдийг хангах, татварын холбогдох асуудлуудын хүрээнд зөвлөх үйлчилгээг үзүүлнэ.

АЖИЛТНЫ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Монгол улсад хүний нөөцөө ажиллуулж буй гадаадын байгууллагууд эсвэл Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг байгууллага өөрийн ажилтнаа гадаадын улс оронд ажиллуулахаар явуулах тохиолдолд цалин, урамшуулал, бусад орлогод тооцогдох татварын оновчтой бодлогыг боловсруулахад бид тусална.