+976-11-70005401 info@dalaivanaudit.mn

Корпорацийн зөвлөх үйлчилгээ

бидний үйлчлигээ

Корпорацийн зөвлөх үйлчилгээ Бэйкр Тилли-ийн зарим гишүүд байгууллагуудын зөвлөхүүдээс бүрдсэн баг үзүүлдэг ба үүнд хэлцлийн зөвлөх үйлчилгээ, бизнесийн үнэлгээ, бизнесийг хөгжүүлэх зөвлөх үйлчилгээ, корпорацийн санхүү болон IPO (хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах үйл явц)-г багтаан санхүүгийн эх үүсвэр олох, шүүхийн зарга маргаанд дэмжлэг үзүүлэх зэрэг үйлчилгээнүүд багтана. Үүнээс гадна манай баг бизнесийг өөрчлөх, шинээр зохион байгуулах, дампууруулах болон татан буулгах зэргийг багтаасан байгууллагыг дахин зохион байгуулах асуудлаар туслалцаа үзүүлдэг.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХАМРАХ ХҮРЭЭ:

ХЭЛЦЭЛД ЗӨВЛӨХ БА ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Бизнесийг худалдах эсвэл худалдан авах, эсвэл нэгдэх болон худалдан авах хэлцлийн үед байгууллагын хөрөнгийг худалдах эсвэл худалдан авах асуудалд зөвлөх үйлчилгээ үзүүлнэ. Бид зорилтот талуудыг тодорхойлж, үйлчлүүлэгчийн ашиг сонирхлыг төлөөлөн хэлцлийг хийх бүтэц, гол асуудлуудын хүрээнд зөвлөгөө ба дэмжлэгээр хангана. Мөн төслийн удирдлагаар хангах болон бодит байдлын үнэлгээ өгөх үйлчилгээг үзүүлнэ.

ҮНЭЛГЭЭНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ

Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээний арга аргачлал ба техникийг ашиглан бизнесийн нэгдэл ба худалдан авалт, шүүхийн зарга маргаан зэрэгт дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн үйлчилгээг үзүүлэхээс гадна СТОУС-д нийцүүлэн байгууллагын хөрөнгө ба өр төлбөрийн зах зээлийн үнэ цэнийг тодорхойлоход үйлчилгээг үзүүлнэ.

БИЗНЕСИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Бизнесийг хэрхэн хөгжүүлэх талаар зөвлөх үйлчилгээ үзүүлнэ. Энэ хүрээнд компанийн стратегийг боловсруулах, удирдлагыг зөв багийг бүрдүүлэх, орлогыг бий болгох ба мөнгөн урсгалыг удирдах үйл явцын талаар зөвлөнө.

САНХҮҮГИЙН ЭХ ҮҮСВЭР ОЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ

Дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээл дээр IPO (хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах үйл явц) хийх замаар байгууллагын санхүүгийн эх үүсвэр олж авахад туслана. Мөн хөрөнгийн биржэд бүртгүүлэхэд шаардлагатай бодит байдлын үнэлгээ (due diligence)-ний нэг бүрэлдхүүн болох IPO тайлангийн нягтлан бодох үйлчилгээг үзүүлнэ.

ШҮҮХИЙН ЗАРГА МАРГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Байгууллага, гэр бүлийн хүрээнд үүссэн шүүхийн зарга маргааны үед үйлчлүүлэгч, түүний өмгөөлөгчдөд бодит баримт нотолгоог цуглуулж өгөх эсвэл шинжээчийн дүгнэлт гаргах үйлчилгээ юм.

ДАМПУУРАЛ БА ШИНЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ

Өр төлбөр, санхүүгийн дарамтанд ороод байгаа компанид зориулагдсан үйлчилгээ юм.

АЖ АХУЙН НЭГЖИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ХЭНД ХЭРЭГТЭЙ ВЭ?

  • Бизнесээ эхлүүлэхээс үнэт цаас гаргах хүртэл аль ч үе шатанд үйл ажиллагаагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид.
  • Бүтцийн өөрчлөлт, худалдах, худалдан авах, нэгтгэх арга хэмжээ авах гэж буй аль ч бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжид.