+976-11-70005401 info@dalaivanaudit.mn

Компанийн засаглал, эрсдлийн удирдлагын үйлчилгээ

бидний үйлчилгээ

Компаний засаглал нь бизнесийг тогтвортой явуулахад хамгийн гол анхаарах асуудал бөгөөд байгууллага хууль тогтоомжийг даган мөрдөж, дотоод хяналтын хүчтэй системийг бий болгон, хувь нийлүүлэгчдийн өмнө өндөр хариуцлага хүлээн ажиллахад чухал ач холбогдолтой байдаг.

Бид “Бэйкер Тилли”-гийн зарим гишүүн байгууллагуудын зөвлөхүүдээс бүрдүүлсэн мэргэжлийн ур чадвартай багаар ажиллаж, үйлчлүүлэгчийн дотоод хяналтын системийг хүчтэй болгоход үйлчилгээгээ чиглүүлэхээс гадна эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд үйлчлүүлэгчид тусладаг.

ҮИЛЧИЛГЭЭНИЙ ХАМРАХ ХҮРЭЭ:

ДОТООД АУДИТЫН ҮЙЛЧИЛГЭЭ

Үйлчлүүлэгчийн дотоод хяналтын систем зохистой түвшинд зохион байгуулагдсан эсэхийг баталгаажуулах үйлчилгээ бөгөөд үйлчлүүлэгчийн хэрэгцээт байдлаас хамаарч бид байгууллагын дотоод аудитын үүргийг бүхэлд нь хэрэгжүүлэх эсвэл тодорхой нэг хэсэгт нь зохион байгуулалт хийх, дотоод аудитын багт дэмжлэг үзүүлэх эсвэл дотоод аудитын ажилтнуудыг сургах үйлчилгээг үзүүлнэ.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Бид байгууллагын ерөнхий үйл ажиллагааг сайжруулах, ашигт ажиллагааг нь нэмэгдүүлэхэд чиглэгдсэн бизнесийн үйл явцын сайжруулах, бүтцийн өөрчлөлт хийх, үйл ажиллагааг оновчтой болгох, зардлыг бууруулах, хамгийн сайн практикийг хэрэгжүүлэх талаар зөвлөгөө өгнө.

БАЙГУУЛЛАГЫН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭ

Бид өнөөгийн эрсдэлтэй зах зээлийн нөхцөлд бизнес эрхэлж байгаа үйлчлүүлэгчид хамгийн сайн эрсдлийн удирдлагын бүтцийг бий болгох үйлчилгээг үзүүлдэг бөгөөд эрсдлийн удирдлагыг зохистойгоор хэрэгжүүлсэнээр байгууллага эрсдлийг бууруулахад чиглэсэн зөв шийдвэрийг гаргах боломжтой болдог.