+976-11-70005401 info@dalaivanaudit.mn

Баталгаажуулах үйлчилгээ

бидний үйлчилгээ

Баталгаажуулах үйлчилгээ нь шийдвэр гаргагчийг үнэн зөв мэдээллээр хангахын тулд санхүүгийн мэдээллийн итгэлтэй, найдвартай, ач холбогдолтой байдлыг үнэлэх хараат бус мэргэжлийн үйлчилгээ юм.

Бид санхүүгийн тайлангийн аудитын үйлчилгээг хараат бус байдлыг хадгалан чанарын өндөр түвшинд үр дүнтэй байдлаар хүргэдэг. Манай аудиторууд аудитын бүхий л үе шатанд үйлчлүүлэгчтэй байнгын холбоотой байж, олж илрүүлсэн асуудлууд болон бусад шаардлагатай асуудлуудын хүрээнд олон улсын хамгийн сайн практик хэрэглээнд өөрсдийн мэдлэг, туршлагад суурилан мэргэжлийн зөвлөгөөгөөр ханган ажилладаг.

Бид баталгаажуулах үйлчилгээг бусад холбогдох үйлчилгээний хамт үзүүлэхээс гадна Бэйкер Тиллигийн олон улсын сүлжээнд байгаа бусад гишүүн байгуулагуудтай хамтран үзүүлдэг. Хараат бус, шударга байдал ба мэргэжлийн өндөр түвшний үйлчилгээ нь бидний үйл ажиллагааны хамгийн чухал бусдаас ялгарах үнэ цэнэ юм.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХАМРАХ ХҮРЭЭ:

Санхүүгийн тайлангийн аудит нь баталгаажуулах үйлчилгээний гол цөм хэсэг бөгөөд санхүүгийн тайлангийн үнэн зөв байдалд хараат бус аудитын дүгнэлт өгөх үйл ажиллагаа юм. Бид үйлчлүүлэгчдийнхээ үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн орчинг бүрэн таниж мэдсэнээр хамгийн чанартай аудитыг гүйцэтгэхийн тулд “Эрсдэлд суурилсан арга”-ыг ашигладаг. Эрсдэл суурилсан аргаар үйлчлүүлэгчийн санхүүгийн мэдээллийн эрсдэлтэй хэсгүүдийг олж, тэдгээрт аудитаа чиглүүлдэг.

Гэрээт ажлын партнер болон ахлах аудитор, аудитораас бүрдсэн манай аудитын багууд нь өөрсдийн өргөн мэдлэг, туршлагад суурилан аудитын баталгаажуулах үйлчилгээг хүргэдэг. Үйлчилгээ үзүүлэх баг нь Бэйкер Тиллигийн тусгай лиценз бүхий шинжилгээний аргачлалыг багтаасан иж бүрэн аудитын программыг ашиглан ажилладаг. Бидний үйлчилгээ нь байгууллагын удирдлагын түвшний шийдвэр гаргалтанд чухал ач холбогдолтой дүгнэлт, зөвлөмжөөр хангадаг.

БУСАД ХАМААРАХ ҮЙЛЧИЛГЭЭ:

  • Нягтлан бодох бүртгэлийн зөвлөх үйлчилгээ
  • Санхүүгийн бус мэдээллийг тайлагнах ба баталгаажуулах үйлчилгээ
  • Санхүүгийн бодит байдлыг үнэлэх /Due Diligence/ үйлчилгээ