+976-11-70005401 info@dalaivanaudit.mn

Нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ

бидний үйлчилгээ

Бизнесийн болон ашгийн төлөө бус байгууллагууд нь хувь нийлүүлэгчдийн ашиг сонирхлыг хамгаалах, гүйцэтгэх удирдлагын хүлээсэн үүргийг биелүүлэхийн тулд хуулиар шаардсаны дагуу нягтлан бодох бүртгэлийг хөтлөх хэрэгцээ гардаг.   Сүүлийн үед эдгээр байгууллагууд нь нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээг мэргэжлийн байгууллагаас “Outsourcing”-ийн хэлбэрээр авах нь санхүүгийн хувьд өртөг зардлыг хэмнэх, үйл ажиллагааны хувьд үр дүнтэй байх ач холбогдолтой болохыг ойлгодог болсон. Нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээг “Outsourc ing”-ийн хэлбэрээр авсанаар байгууллага их өртөг зардлаар нягтлан бодох бүртгэлийн газар, нэгж хэлтэсийг зохион байгуулах шаардлагагүй болохоос гадна удирдлагын шийдвэр гаргалт ба тайлагналд шаардлагатай мэдээллийг цаг алдахгүй олж авах боломжтой байдаг. Байгууллага нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлсэнээр энэ чиглэлийн ажилтны өөрчлөлт хөдөлгөөн, төлөвлөлт, сургалт эсвэл ажил таслалт зэрэгт санаа зовох шаардлагагүй болно. Харин мэргэжлийн байгууллагаас нягтлан бодох бүртгэлийн талаар дэмжлэг авсанаар өөрсдийн үйл ажиллагаандаа анхаарлаа хандуулах боломжтой юм.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХАМРАХ ХҮРЭЭ:

НЯГТЛАН БОДОХ, БҮРТГЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Бид өөрсдийн ашигладаг нягтлан бодох бүртгэлийн программ дээр санхүүгийн тайлан бэлтгэж хянах, данс бүртгэлийг нэгтгэх үйлчилгээг үзүүлнэ. Үйл ажиллагаагаа шинээр эхлүүлж буй байгууллагад данс нээхээс эхлээд дуусаагүй данс бүртгэлийг хаах, иж бүрэн бус бүртгэлээс дансуудыг дахин зохион байгуулах зэрэгт туслалцаа үзүүлнэ.

ЦАЛИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Бид байгууллагын сар бүрийн ажилтнуудад олгох цалин, урамшуулал, нийгмийн даатгалын шимтгэл зэргийг тооцоолохоос гадна холбогдох татварын тайлан гаргах үйлчилгээг үзүүлнэ. Мөн байгууллагын удирдлагад цалин олгох үйл явцыг зохион байгуулах, холбогдох журмыг боловсруулахад тусладаг.