+976-11-70005401 info@dalaivanaudit.mn

Ажлын байр

ажлын байр

АЖЛЫН БАЙР МЭРГЭЖЛЭЭРЭЭ ӨСӨЖ ДЭВШИХ БОЛОМЖУУД

Аливаа мэргэжлийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулдаг байгууллагын үнэт зүйл бол боловсон хүчин буюу ажилтнууд байдаг. “Далайван Аудит” ХХК нь зах зээлд танигдан үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа нь бидний бахархал болсон зөвлөхүүдийн хүч хөдөлмөр юм.

Бид үйл ажиллагаандаа мэргэжлийн ёс зүй, үнэнч шударга зарчмыг баримтлан ажилладаг бөгөөд манай байгууллагын баримталдаг зарчим соёлд нийцэн ажилладаг эвсэг хамт олныг бүрдүүлж чадсан.

“Далайван Аудит” ХХК нь ажилтануудаа мэргэжлийн ур чадвараараа төдийгүй хувь хүнийхээ хувьд өсөж дэвших таатай боломж, ажлын орчин нөхцөлөөр хангадаг.

Өөрт байгаа ур чадвараа нээх, шинийг санаачлагч, мэргэжлийн мэдлэгээ нэмэгдүүлэх түүгээрээ өсөж дэвших хүсэлтэй та бүхэнтэй нэг баг болон хамтран ажиллахдаа таатай байх болно.

Ажилтан сонгон шалгаруулах үе шат

“Далайван Аудит” ХХК нь шинийг санаачлагч, багаар ажиллах чадвартай, байгууллагын соёлд дасан зохицох чадвар бүхий хэн бүхэнд ажил олгохдоо бид таатай байдаг.

I үе шат Анкет татаж авах
II үе шат Мэргэжлийн мэдлэгийг шалгах тест
III үе шат Эхний шатны ярилцлага
IV үе шат Шийдвэрлэх ярилцлага
V үе шат Эцсийн шийдвэр гаргах