+976-11-70005401 info@dalaivanaudit.mn

Компанийн түүх

компанийн түүх

“Далайван Аудит” ХХК 1993 онд байгуулагдсан Монголын анхны аудитын компани бөгөөд үүсгэн байгуулагдсанаас өнөөг хүртэл 20 гаруй жилийн хугацаанд аудитын салбарт манлайлагч, тэргүүлэгч байр сууриа хадгалж, монголын аудитын салбарыг бэхжүүлэх, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, мэргэжлийн байгууллагуудын үндэс суурийг тавьж, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан байгууллага юм.

2007 онд олон улсын хэмжээнд 8-д жагсдаг дэлхийн 137 улс орны 161 гишүүн байгууллагыг нэгтгэсэн аудит, нягтлан бодох бүртгэл, бизнесийн зөвлөх үйлчилгээний томоохон сүлжээ “Бэйкер Тилли Интернэшл” (Baker Tilly International)-ийн Монгол улсыг төлөөлөх хараат бус бие даасан гишүүн болсон.

“Далайван Аудит” ХХК нь аудит баталгаажуулах үйлчилгээ, нягтлан бодох бүртгэл, татвар, үнэлгээний чиглэлээр олон жил ажилласан, дадлага туршлагатай Монгол улсын мэргэшсэн зэрэгтэй зөвлөхүүд болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн АССА-ийн жинхэнэ гишүүн, ACCA суралцагчид бүхий ажиллагсдаас бүрдсэн чадварлаг баг хамт олонтой. Мөн Бейкер Тилли Интернэшнлийн гишүүн байгууллагуудын туршлагатай гадаад зөвлөхүүдтэй хамтарсан багаар мэргэжлийн үйлчилгээ үзүүлж байна.

Бейкер Тилли Интернэшнлийн төв байгууллага нь гишүүн байгууллагуудаа мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх арга аргачлалаар хангадаг ба энэхүү арга аргачлалаа хамгийн сүүлийн үеийн олон улсын стандартын шинэчлэлт, өөрчлөлтүүдээр цаг алдалгүй баяжуулан боловсруулж байдаг.

“Далайван Аудит” ХХК нь 2013 оноос эхлэн Бейкер Тилли Интернэшнлээс гаргасан “AUD-IT “ аудитын программыг аудит баталгаажуулах үйлчилгээндээ ашиглаж байна.