+976-11-70005401 info@dalaivanaudit.mn

Компанийн салбарууд

манай салбарууд

ОРХОН САЛБАР

далайван аудит

     “Далайван Аудит” ХХК –ийн Орхон аймаг дахь салбар 1998 онд байгуулагдсан ба Орхон Аймагт аудитын үйл ажиллагааг эхлүүлэх суурийг тавьсан аудитын анхны салбар компани юм. “Далайван Аудит” ХХК –ийн захирлын 1998 оны 3-р сарын 9-ны өдрийн 08 тоот тушаалаар Орхон аймагт салбар байгуулагдаж 1998 оны 4-р сарын 1-ны өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. “Далайван Аудит” ХХК –ийн дэд захирал МНБ, аудитор Л.Долгорсүрэн нь тус салбарыг анх удирдан зохион байгуулж 3 хүний орон тооотойгоор Очир төв ХХК –ийнбайранд үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. Далайван Аудит ХХК –ийн Орхон аймаг дахь салбарын захирлаар: 1998 оны 3сарын 15-аас 1998 оны 12 сарын 31-ийг хүртэл төв компанийн дэд захирал Л.Долгорсүрэн хавсран ажиллаж байгаад 1999 оны 1 сарын 1-эс 2009 оны 02 сарын 01-ийг хүртэл Мэргэшсэн нягтлан бодогч, Аудитор Б.Наранцэцэг томилогдон ажиллаж байв. Орхон аймаг дахь салбарт орон тооны МНБ, ахлах аудитор 2, мэргэжлийн үнэлгээчин 1, аудиторын туслах 2, гэрээт аудитор ба үнэлгээчин тус бүр 1 ажиллаж байна. Орхон аймаг дахь аж ахуй нэгж байгууллага иргэдийн захиалгаар хөрөнгийн үнэлгээг хууль тогтоомж стандартын дагуу хийж байгаагийн зэрэгцээ төв компанийн ажлын хэсэгтэй хамтран Улаанбаатар Төмөр Зам Монгол-Оросын хувь нийлүүлсэн хөрөнгийн дахин үнэлгээний ажилд оролцож байна. МУИС –ийн Орхон аймгийн санхүүгийн сургуулийн нягтлан бодох бүртгэлийн тэнхимтэй хамтран ажиллаж жил бүр оюутан дадлагажуулах ажил хийдэг.

ДАРХАН-УУЛ САЛБАР

далайван аудит

      “Далайван Аудит” ХХК –ийн Дархан –Уул аймаг дахь салбар 1996 оны 05-р сарын 25-нд байгуулагдсан, Дархан –Уул аймгийн анхны аудитын байгууллага юм. Үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш 16 жилийн хугацаанд аж ахуйн нэгж байгууллагуудын санхүүгийн тайлан тэнцлийг шалган баталгаажуулах, нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандартыг нэвтрүүлэх, нягтлан бодох бүртгэлийн зөвлөгөө өгөх, хөрөнгө ба бизнесийн үнэлгээ хийх, төсөл төлөвлөгөө боловсруулах зэрэг үйлчилгээг үзүүлж байна. Бид үйл ажиллагаагаа Монгол Улсын Нягтлан бодох бүртгэл ба Аудитын тухай хуулиуд бусад хууль тогтоомжийн хүрээнд НББОУС болон АОУС-д нийцсэн арга горимоор, мэргэжлийн ёс зүйн дүрмийг баримтлан бие даасан хараат бус байдалд явуулдаг. Үндэсний Аудитын газартай байгуулсан гурван талт гэрээний дагуу Дарханы Дулааны Сүлжээ, Дархан АЗЗА зэрэг төрийн өмчийн компаниуд, Техникийн дээд сургууль, Дархан өргөө сургууль, Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн төв, Ургамал Газар Тариалан Эрдэм Шинжилгээний Хүрээлэн, Аймгийн Аудитын газартай байгуулсан гурван талт гэрээний дагуу боловсролын салбарын 26 сургууль цэцэрлэг, хувийн хэвшлийн 20 гаруй байгууллагад аудит баталгаажуулалтын ажил үйлчилгээг үзүүлж байна. 1996 онд тус салбарын анхны захирлаар М.Балжинням, 1997-2004 онд Я.Батбаяр нар томилгдон ажиллаж байв. 2005 оноос салбарын захирлаар Монгол улсын санхүү, нягтлан бодох бүртгэл аудитын салбарт 40 гаруй жил ажилласан Санхүү Банкны Тэргүүний ажилтан, ахмад санхүүч, Мэргэшсэн нягтлан бодогч М.Балжинням ажиллаж байна. Менежер Б.Ундарьяа, аудиторын туслах Ц.Уртнасан, Ш.Нарантунгалаг, Ж.Төмөрбаатар нарын нягтлан бодох бүртгэл аудитын чиглэлээр бэлтгэгдсэн туршлагатай ажилтнууд тус салбарт тогтвор суурьшилтай ажиллаж байна.