+976-11-70005401 info@dalaivanaudit.mn

Бидний тухай

бидний тухай

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

     “Далайван Аудит” ХХК үүсэн байгуулагдсан үеэс эхлэн хараат бус аудитын байгууллагуудад туршлага сургамжаа харамгүй түгээн дэлгэрүүлж, үлгэр жишээ байхын төлөө хүчин чармайж ирсэний зэрэгцээ өдгөө нягтлан бодох бүртгэл, аудит, бизнесийн зөвлөх үйлчилгээний олон улсын томоохон сүлжээ Бейкер Тилли Интернэйшнлийн хараат бус гишүүн болж, боловсрол мэдлэг, мэдээллийн тэргүүний технологид суурилсан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудит ба баталгаажуулалт үнэлгээ, зөвлөх цогц үйлчилгээг үзүүлэн, үндэсний аудитын хөгжилд хувь нэмэр оруулан ажиллаж байна.
Ийнхүү олон жил үйл ажиллагаагаа тогтвортой явуулан, нэр хүндээ хадгалаж байгаа нь компанийг хөдөлгөгч хүч зөвлөхүүд, ажилтнууд, үйлчлүүлэгч та бүхэн юм.
Компанийн бахархал болсон олон жилийн ажлын туршлагатай, мэргэшсэн зөвлөхүүд, ажилтнууддаа болон бидний ур чадварт итгэл хүлээлгэн биднийг сонгон үйлчлүүлж байдаг үйчлүүлэгч та бүхэндээ талархал дэвшүүлье.

Ерөнхий Захирал, Партнер
Ц. Жигдэн