+976-11-70005401 info@dalaivanaudit.mn

Хараат бус аудиторын дүгнэлт

Санал дүгнэлт

Бид 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгосон санхүүгийн байдлын тайлан, жилийн эцсээрх орлогын дэлгэрэнгүй тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан болон ач холбогдолтой нягтлан бодох бүртгэлийн бодлогын хураангуйг багтаасан санхүүгийн тайлангийн тэмдэглэлээс бүрдсэн Далайван Аудит ХХК-ийн санхүүгийн тайланд аудит хийж гүйцэтгэлээ.
Бидний дүгнэлтээр, Далайван Аудит ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх санхүүгийн байдал хийгээд тухайн өдрөөр дуусгавар болсон жилийн үйл ажиллагааны орлого үр дүн, өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээ нь бүхий л материаллаг зүйлсийн хувьд Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандартад нийцүүлэн гаргасан журам зааврын дагуу үнэн зөв илэрхийлэгдсэн байна.

Дүгнэлтийн үндэслэл

Бид аудитаа Аудитын Олон Улсын Стандарт (АОУС)-ын дагуу хийж гүйцэтгэсэн болно. Энэ стандартын дагуу бидний хүлээх үүрэг хариуцлагыг энэхүү тайлангийн санхүүгийн тайлангийн аудитад аудиторын хүлээх үүрэг хариуцлага хэсэгт харуулсан. Бид санхүүгийн тайлангийн аудиттай холбоотой ёс зүйн шаардлагуудын дагуу үйлчлүүлэгчээс хараат бус байх, эдгээр шаардлагуудын дагуух ёс зүйн бусад үүрэг хариуцлагуудыг мөрдөж ажилласан.
Бидний олж авсан аудитын нотолгоо нь аудитын дүгнэлт гаргахад хангалтай бөгөөд зохистой гэж бид үзэж байна.

Аудитын гол асуудлууд

Бидний гаргасан тайланд анхаарал хандуулахуйц аудитын гол асуудап байхгүй гэж тодорхойлж байна.

Бусад мэдээлэл

Удирдлага бусад мэдээллийн хувьд хариуцлага хүлээнэ. Бусад мэдээлэл нь жилийн тайланд орсон мэдээллээс бүрддэг боловч түүнд санхүүгийн тайлан болон бидний аудиторын тайлан ордоггүй. Санхүүгийн тайланд гаргасан бидний дүгнэлт нь бусад мэдээллийг хамардаггүй бөгөөд бид бусад мэдээллийн талаар аливаа баталгаажилтын дүгнэлт гаргахгүй.
Санхүүгийн тайлангийн аудиттай холбоотойгоор бид бусад мэдээллийг унших үүрэгтэй учраас уг мэдээлэл нь санхүүгийн тайлантай материаллаг байдлын хувьд нийцэж байгаа эсэхийг авч үзнэ. Хэрэв бид хийсэн ажилдаа үндэслэн бусад мэдээлэлд материаллаг буруу тайлагнал байна гэж дүгнэсэн бол энэ байдлыг тайландаа тусгах ёстой. Аудитын явцад бид энэ талаар тайлагнах шаардлага үүсээгүй.

Санхүүгийн тайлангийн талаар удирдлага болон засаглах удирдлагын хүлээх хариуцлага

Удирдлага нь СТОУС-ын дагуу санхүүгийн тайланг бэлтгэх, үнэн зөв толилуулах үүрэг хүлээхээс гадна залилан эсвэл алдаанаас үүдэх материаллаг алдаатай тайлагналгүй санхүүгийн тайлангуудыг бэлтгэхэд зайлшгүй чухал гэж тодорхойлсон дотоод хяналтуудыг тодорхойлно.
Санхүүгийн тайланг бэлтгэхдээ удирдлага компанийн үйл ажиллагааг төлбөрийн чадваргүй болох эсвэл үйл ажиллагаагаа зогсоох, ингэхээс өөр сонголтгүй байхаас бусад тохиолдолд удирдлага санхүүгийн тайлангаа тасралтгүй байх зарчмын дагуу үйл ажиллагаагаа зогсолтгүй явуулах компанийн чадамжийг үнэлэх хариуцлагыг хүлээх ба тасралтгүй байдалтай холбоотой асуудлууд болон нягтлан бодох бүртгэлд ашигласан тасралтгүй байдлын суурийн талаар нэмэлт тодруулга хийнэ.
Компанийн засаглах удирдлага нь санхүүгийн тайлагналын үйл явцад хяналт тавих үүргийг хүлээнэ.

Санхүүгийн тайлангийн аудитад Аудиторын хүлээх хариуцлага

Бидний зорилго бол санхүүгийн тайлан нь бүхэлдээ залилан эсвэл алдаанаас үүдэх материаллаг алдаатай тайлагналгүй бэлтгэгдсэн эсэх талаар хамгийн боломжит батапгааг олж авах, өөрийн дүгнэлтийг илэрхийлсэн аудиторын тайланг бэлтгэх явдал юм. Хамгийн боломжит батапгаа гэдэг нь дээд түвшний баталгаа боловч АОУС-ын дагуу хийж гүйцэтгэсэн аудит нь оршин байгаа буруу тайлагнал бүрийг үргэлж илрүүлнэ гэсэн баталгааг өгөхгүй юм. Залилан эсвэл алдаанаас шалтгаалан буруу тайлагнал үүсэж болох ба дангаараа эсвэл нийтдээ материаллаг гэж үзсэн бол санхүүгийн тайланд тулгуурлан хэрэглэгчийн гаргах эдийн засгийн шийдвэрт нөлөөлөх боломжтой юм.
АОУС-ын дагуу бид аудитын туршид мэргэжлийн үл итгэх хандлагыг баримтлан мэргэжлийн шийдэл гаргаж ажилласан. Мөн бид дараах ажлуудыг хийсэн:

  • Санхүүгийн тайланд залилан эсвэл алдаанаас үүдэх материаллаг алдаатай тайлагнал байх эрсдэлийг тодорхойлж үнэлсэн, тэдгээр эрсдэлүүдэд хариу аудитын горимуудыг тодорхойлж хэрэгжүүлсэн, мөн дүгнэлтийн үндэслэл болох аудитын хангалттай нотолгоог олж авсан. Зөвхөн нэг алдаанаас бус үгсэн хуйвалдсан үйл ажиллагаа, хуурамчаар үйлдэх, санаатай орхигдуулах, дотоод хяналтыг үл хэрэгсэх эсвэл гуйвуулах зэрэг залилангаас шалтгаалсан материаллаг буруу тайлагналыг илрүүлэхгүй байх эрсдэлтэй.
  • Аудитын зохистой горимыг боловсруулахын тулд компанийн дотоод хяналтын тогтолцооны талаар ойлголт олж авсан, гэхдээ дотоод хяналтын үр дүнтэй байдалд дүгнэлт өгөх зорилгогүй.
    Компанийн ашиглаж байгаа нягтлан бодох бүртгэлийн бодлого, удирдлагын хийсэн тооцоолол болон тодруулгын зохистой байдлыг үнэлсэн.
  • Хэрэв компанийн тасралтгүй байх чадавхид материаллаг тодорхойгүй байдал байна гэж үзвэл бид санхүүгийн тайлангийн холбогдох тодруулгын хэсэгт бид анхаарлаа хандуулах болно. Хэрэв энэ талаар холбогдох тодруулгад хангалттай дурдаагүй байвал бид аудитын дүгнэлтээ өөрчлөх болно. Бидний өгөх аудитын дүгнэлт нь аудиторын тайланг огноолох өдөр хүртэлх аудитын нотолгоонд суурилна. Иймд компанийн тасралтгүй байх чадварт нөлөөлөх нөхцөл байдал ирээдүйд үүсэж болох юм.
  • Санхүүгийн тайлангийн бүтэц, агуулга, толилуулга болон тодруулгыг бид бүхэлд нь шалгаж санхүүгийн тайлан нь ажил гүйлгээ ба үйл явдлыг үнэн зөв харуулсан эсэхийг үнэлсэн.

Бид засаглах удирдлагатай аудитын цар хүрээ, хугацаа, бусад хамааралтай асуудлуудаас гадна аудитаар илэрсэн томоохон чухал асуудлууд болон аудитын явцад ажиглагдсан дотоод хяналтын сул талуудын талаар харилцсан.
Мөн засаглах удирдлагад аудиторын хараат бус байдлын талаар холбогдох ёс зүйн шаардлагуудыг мэдэгдсэн бөгөөд бидний хараат бус байдалд нөлөөлж болохуйц аливаа харилцаа холбоо, түүнээс сэргийлэх арга хэмжээнүүд болон бусад асуудлуудын талаар ярилцсан.
Засаглах удирдлагатай харилцсаны үндсэн дээр бид тайлант хугацааны санхүүгийн тайлангийн аудитаар хамгийн чухал гэж авч үзсэн асуудлуудыг тодорхойлж аудитын гол асуудлууд гэж үзсэн. Бид олон нийтэд мэдээлэх нь сөрөг үр дагаврыг авчрах учраас хууль тогтоомжоор хориглосон байдаг асуудлаас бусад аудитын асуудлуудыг аудиторын тайландаа харуулсан.

Бусад

Энэхүү тайланг Компанийн тухай хуулийн 94-р зүйлд заасны дагуу компанийн хувьцаа эзэмшигчид зориулан бэлтгэсэн ба тайлангийн агуулгын хүрээнд өөр аливаа гуравдагч талын өмнө ямар нэг хариуцлага хүлээхгүй болно.