+976-11-70005401 info@dalaivanaudit.mn

Аудит Нягтлан Бодох Бүртгэл, Бизнесийн зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 136 улс орны 156 гишүүн байгууллагыг нэгтгэсэн дэлхийн том сүлжээ Бэйкр Тилли Интернейшлийн Ази Номхон далайн бүсийн 2014 оны хурлын үеэр Монголын Далайван Аудит ХХК нь Хятадын Бэйкр Тиллид албан ёсны урилгыг хүргүүлсэн билээ.

Уг хүсэлтийн дагуу Бэйкр Тилли Интернэйшлийн хараат бус бие даасан гишүүд болох Хятадын Бэйкр Тиллигийн төлөөлөгчид Улаанбаатар хотноо 2014 оны 9-р сарын 2 – 4 ний өдрүүдэд ажлын айлчлал хийлээ.

Хоёр орны Бэйкр Тилли Интернэйшлийн гишүүн байгууллагуудын хамтын ажиллагааг бүс нутгийн түвшинд хөгжүүлэх, бизнесийн орчинг сайжруулах, харилцан туршлага солилцох зорилгоор уулзалтыг зохион байгуулсан.

Хятадын Бэйкр Тиллийг төлөөлөн партнер ноён Yonghong Chen, Олон улсын бизнес хэлтсийн захирал ноён  Stone Yan, Өвөр Монголын Жиань Зүн өмгөөлөгч хууль зүйн фирмийн өмгөөлөгч ноён Жавхаа нар айлчилсан.

Айлчлалын үеэр хоёр орны Бэйкр Тилли Интернэйшлийн гишүүн байгууллагууд өөрсдийн компаний үйлчилгээ, үйл ажиллагаануудыг танилцуулж харилцан мэдээлэл солилцож, Монголын өмгөөлөгч хууль зүйн фирм, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Хятадын засгийн газрын худалдааны зөвлөх, Хятадын худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхий нарийн бичгийн дарга, Хятадын барилгын группын Монгол дахь охин компанийн төлөөлөгч нартай уулзаж Монгол улсад идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй Хятадын хөрөнгө оруулалттай компаниудад аудит, нягтлан бодох бүртгэл, татвар, хөрөнгийн үнэлгээний чиглэлээр үйлчилгээнүүдийг хамтран үзүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэх чиглээр уулзаж тодорхой шийдэл үр дүнд хүрлээ.

1

Мөн Хятадын Бэйкр Тилли Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж буй Хятадын хөрөнгө оруулалттай компаниудтай хэрхэн харилцаа холбоо тогтоох, бизнес түншлэлийг хөгжүүлэх чиглэлээр өөрийн орны арга аргачлалыг хуваалцсан. Энэхүү айлчлал нь Далайван Аудит ХХК-ийг Монгол улсад үйл ажиллагаа явуулж Хятадын хөрөнгө оруулалттай компаниудтай холбож өгөх чухал гүүр болж чадсан.
Цаашид Монгол, Хятадын хуулийн фирм, Хятадын Бэйкр Тилли, Монголын Далайван Аудит ХХК нар 4 талт хамтын ажиллагааны ойлголцлолын санамж бичиг боловсруулан ирээдүйд хамтран ажиллах, Бэйкр Тилли Интернэйшлийн брэндийг нутагшуулан хөгжүүлэх, харилцан бие биендээ дэмжлэг үзүүлэх чиглэлээр зөвшилцөлд хүрлээ.

2